Кибер Шилжилт ХХК

Аюулгүй сүлжээнд шилжих таны найдвартай түнш

CCIE түвшний мэргэжлийн сургалт, сүлжээний зөвлөх үйлчилгээ болон ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМНЫ зөвшөөрөлтэй Мэдээллийн аюулгүй байдлын аудит, Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг нэг дороос. Бодит enterprise туршлага дээр суурилсан найдвартай шийдэл.

CCIE #61682
Enterprise Infrastructure
10+
Жил
700+
Сургагдсан инженер
2
ЦХИХХЯ-ны зөвшөөрөл

Үйлчилгээ — Сургалт

Олон улсын жишигт нийцсэн сүлжээ ба аюулгүй байдлын сургалт

CCIE гэрчилгээтэй сургагч багштай, enterprise орчны бодит туршлагад суурилсан хөтөлбөр. Танхимаар болон байгууллагад зориулсан хаалттай бүлгээр зохион байгуулна.

Үйлчилгээ — Зөвлөх

Байгууллагын сүлжээ ба кибер аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээ

CCIE түвшний мэргэжилтнээс архитектур, гүйцэтгэлийн сайжруулалт болон нарийн асуудлын оношилгоо.

Дэд бүтэц төлөвлөлт ба архитектур

Найдвартай, өргөтгөх боломжтой сүлжээ, систем архитектур төлөвлөж, high availability, виртуалчлал хэрэгжүүлнэ.

Асуудал илрүүлэлт ба оношилгоо

Routing, VPN, firewall, packet алдагдал болон application түвшний доголдлыг протоколын логикт тулгуурлан root-cause шинжилгээгээр оношилно.

Кибер аюулгүй байдлын архитектур

Галт хана, сегментчлэл, хандалтын хяналт, defense-in-depth загварыг байгууллагын эрсдэлд тохируулан зөвлөнө.

Multi-vendor туршлага

CiscoPalo Alto NetworksFortinetCheck PointMikroTikZTEDellWatchGuardRadware

Зөвшөөрөл ба нийцэл

Төрийн албан ёсны зөвшөөрөлтэй кибер аюулгүй байдлын үйлчилгээ

Кибер Шилжилт ХХК нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамны олгосон зөвшөөрлийн дагуу дараах үйлчилгээг хууль ёсны хүрээнд эрхэлдэг.

Төрийн зөвшөөрөлтэй

Мэдээллийн аюулгүй байдлын аудит

Байгууллагын МАБ-ын тогтолцоо, бодлого, хяналтыг стандартын дагуу хөндлөнгөөс үнэлж, нийцлийн албан ёсны тайлан гаргана.

Төрийн зөвшөөрөлтэй

Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ

Кибер эрсдэл, эмзэг байдлыг тодорхойлж, нөлөөллийг үнэлэн, бууруулах арга хэмжээг тэргүүлэх эрэмбээр санал болгоно.

Зөвшөөрөлд суурилсан үйлчилгээ нь хууль, журмын шаардлагыг хангаж, хяналтын байгууллагад итгэл даах нотолгоо бүрдүүлэхэд тусална.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам

Penetration Testing

Халдашгүй байдлын шалгалт — таны хамгаалалтыг бодит байдлаар сорино

Бид халдагчийн нүдээр таны сүлжээ, систем, програмыг хяналттай нөхцөлд шалгаж, эмзэг байдлыг ашиглагдахаас өмнө илрүүлнэ.

Хамрах хүрээ ба арга зүй

Сүлжээ, дотоод/гадаад периметр, галт ханын бодлого, хандалтын хяналтыг хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйгээр шалгана.

Хяналттай, аюулгүй гүйцэтгэл

Бодит ажиллагаанд саад учруулахгүйгээр, тохиролцсон хүрээнд, нууцлалыг бүрэн хадгална.

Тайлан ба засварын зөвлөмж

Эмзэг байдал бүрийг эрсдэлээр эрэмбэлж, давтан шалгах боломжтой засварын төлөвлөгөө хүргэнэ.

Үүсгэн байгуулагч

CCIE түвшний удирдлага

Б. Мөнхбаяр
Гүйцэтгэх захирал · Кибер Шилжилт ХХК
  • CCIE Enterprise Infrastructure #61682
  • CCNP Enterprise Certified
  • Cisco DevNet Associate
Дэлгэрэнгүй: munkhbayar-ccie.com

Бодит enterprise туршлага дээр суурилсан үйлчилгээ

Балдоржийн Мөнхбаяр нь Cisco-гийн хамгийн дээд зэрэглэлийн CCIE Enterprise Infrastructure #61682 сертификаттай, сүлжээ болон кибер аюулгүй байдлын чиглэлээр 10+ жилийн туршлагатай зөвлөх.

Тэрээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад сүлжээний архитектур төлөвлөлт, гүйцэтгэлийн сайжруулалт, аюулгүй байдлын хэрэгжилт болон системийн нарийн доголдлыг илрүүлэх олон бодит төсөл дээр ажилласан.

Өнөөг хүртэл 700 гаруй инженерт CCNA, CCNP сургалтыг амжилттай заасан. Routing, switching, VPN, firewall, high availability болон application traffic түвшний асуудлыг протоколын логикт тулгуурлан оношлох чиглэлээр гүнзгий мэргэшсэн.

Enterprise сүлжээ
OSPF · BGP · MPLS · SD-WAN
Кибер аюулгүй байдал
Галт хана · IDS/IPS · VPN
Автоматжуулалт
Python · Ansible · REST API
Routing & Switching
CCNA-с CCIE түвшин

Холбоо барих

Let's talk about your project

Сургалт болон зөвлөх үйлчилгээний талаар доорх сувгуудаар хамгийн хурдан хариулт авна уу.